Хангал сум тариа хураалтаар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Хангал сум тариа хураалтаар тэргүүлж байна

Булган аймагт ургац хураалтын ажил эрчимтэй өрнөж байна. Нийт нутгийн хэмжээгээр 12380 га талбайн ургацыг ангилан хадаж,  6880 га-г нь цайруулж, мөн 9922 га талбайн ургацыг хураан, нийт 24 мянга гаруй тонн үр тариа үтрэмд буулгаад, шуурхай хатааж байгаа аж. Энэ жил тариалалтын болц бага зэрэг оройтсон байна. Тус аймгийн тариаланчид үр тариа хураах ажилдаа хожуухан гарсан ч 33 мянга гаруй га талбайн  үр тариа хураагаад ажлынхаа талыг нугалаад байгаа аж.  Хангал сумын тариаланчид 1133 га талбайн 90 гаруй хувийг, мөн Сэлэнгэ сумын тариаланчид 8151 га талбайнхаа 70 гаруй хувийн ургацыг хураагаад буй нь аймгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Хутаг-Өндөр суманд  11138 га буюу хамгийн их талбайгаас үр тариа хураах бөгөөд одоогоор 40 хувьтай байгаа юм байна.
                                                                                                                                          Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж