Германы боловсролын үзэсгэлэн яармаг аравдугаар сарын 6-нд Багшийн хөгжлийн ордонд нээлтээ хийх гэж байна. Монгол Улсад тав дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд 10.00 цагт бага хурлаар эхлэх гэнэ. Мөн энэ үеэр герман хэлний сургалттай сургуулийн сурагчдын урлагийн тоглолт болох аж. Үзэсгэлэн яармагийг “Монгол-Германы гүүр” ТББ-аас ерөнхийлөн зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн яармагт Германы боловсролын байгууллага, их дээд сургууль, ЕБС-д зуучилдаг мэргэжлийн байгууллагууд оролцож, эцэг, эхчүүд болон оюутан, сурагчдад хэрхэн яаж Герман улсад очиж, герман хэлийг чанартай сайн эзэмших талаар тодорхой мэдээлэл өгөх юм байна.
Э.САР