Тулаанч Есүй сайн санааны аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Тулаанч Есүй сайн санааны аян эхлүүллээ

Арлын оронд эх орныхоо нэрийг гаргаж яваа Монголын анхны бөгөөд цорын
ганц эмэгтэй тулаанч Есүй байгалийн гамшигт нэрвэгдсэн Японы ард иргэдэд
туслах “Цаасан шувуу” хандивын нэг сарын аянг эхлүүллээ. 2007 оноос
хойш Япон улсад prowrestling-ээр хичээллэж, өнгөрсөн жилээс fighting-т
хүч сорих болсон Есүй буюу Э.Болормаа хэдхэн хоногийн өмнө нутагтаа
иржээ. Тэрбээр нэг сарын хугацаанд эх орондоо байх ба гол зорилго нь
хандивын, сайн санааны аянаа өрнүүлэх гэнэ.  Монгол орон даяар нэг сарын
хугацаанд үргэлжлэх “Цаасан шувуу” аяны хүрээнд Э.Болормаа “Эх орны
хишиг” 21 мянган төгрөгнөөсөө 1000 төгрөгийг гамшигт нэрвэгдсэн Японы
ард түмэнд хандивлахыг нутаг нэгтнүүддээ уриалж байгаа юм.

Сайн
санааны аяны эхлэл болгож, тэрбээр дотны найз, Монгол Улсын гавьяат
тамирчин, үндэсний жүдо бөхийн шигшээ тамирчин М.Бундмаагийн хамт
уржигдар Хүүхдийн хорих 411 дүгээр ангид зочилж, тэнд хүмүүжиж буй
хүүхдүүдтэй хамт хагас өдрийг өнгөрүүлжээ. Энэ үеэр жүдоч, тулаанч
бүсгүйчүүд хүүхдүүдтэй яриа өрнүүлж, хорих ангийн хүүхдүүдэд бага ч
болов урам зориг, сэтгэлийн дэм өгсөн юм.

Э.Болормаа мөн аяныхаа хүрээнд өөрийн төрж өссөн Баянгол дүүрэгт 100 гүйлс мод тарих гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж