”Гурван охин”-ы тэсрэлт

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

”Гурван охин”-ы тэсрэлт

 “Гурван охин” хамтлагийнхан удаан хүлээлгэсэн анхны бие даасан тоглолтоо хийх гэнэ. Тэд энэ сарын сүүлээр тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Саяхан ”Hot Disco” хэмээх шинэ клипээ үзэгчдэд хүргээд буй тус хамтлагийн тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан гэнэ. Тэд өнөөдрөөс тоглолтынхоо сурталчилгааг телевизээр цацаж эхлээд байна. Энэ сарын сүүлээр болох “Гурван охин” хамтлагийн шоу тоглолтод Оросын нэртэй бүжигчид, дуучин Б.Амархүү нар урилгаар оролцох юм.
Сонирхуулахад тэд тоглолтоосоо өмнө ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргах гээд завгүй ажиллаж байгаа сурагтай.
Тоглолтын сурталчилгааг энд дарж үзнэ үү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж