Улсын тэргүүний загвар сумаар Мандалчууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Улсын тэргүүний загвар сумаар Мандалчууд тодорлоо

Монгол улсын засгийн газар энэ жилээс эхлэн хоёр жил тутам “Улсын тэргүүний /загвар/ сум”-ыг шалгаруулахаар болсон. Энэ жил Улсын тэргvvний сумаар Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнєдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сумыг шалгаруулж тус бүр 100 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. “Улсын тэргүүний сум”-ын анхны шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан хүртлээ. Шагналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар орон нутагт нь очиж гардуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд Зүүнхараа хот, Мандал сум, Тvнхэл хороог нэгтгэн 1994 онд Мандал сум болон өргөтгөсөн бөгөөд засаг захиргааны 9 баг, 6652 өрх, 25175 хүн амтай манай улсын хамгийн том сум юм. Мөн энэ үеэр сайд нар болон сум орон нутгийн удирдлагууд Мандал сумын гуравдугаар багын нутаг дэвсгэрт баригдах 560 хүүхдийн суудалтай сургуулийн хичээлийн байрны шавыг тавих ёслолд оролцлоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж