
Австралийн хувьд Монгол улс нь Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн тухайд томоохон өрсөлдөгч нь болоод буй юм. Олон улсын зарим шинжээчийн тайлбарлаж буйгаар Монгол улс нь Хятадын эрдсийн зах зээлд томоохон байр суурь эзлэх тусам Австралийн эрдсийн экспортын үнэ буурах магадлалтай ажээ. Гэвч энэ тухайд Австралийн Гадаад хэргийн сайд Монголыг өрсөлдөгч бус, харин тэдэнд салбарын зөв хөгжлийг бүрдүүлэхэд нь туслах ёстой гэж өчигдөр орой Австралийн үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Одоогийн байдлаар Австралийн 54 компани Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй ажээ.
Австрали улсын хувьд Монголын Ашигт малтмалын тухай хууль болон Өмнийн говийн газрын гүний усны менежментийг сайжруулах тухайд туслалцаа үзүүлж хамтран ажиллаж буй юм.
Б.Төгс