Малавийн Ерөнхийлөгч цалингаасаа татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Малавийн Ерөнхийлөгч цалингаасаа татгалзав

Бүгд найрамдах Малави улсын ерөнхийлөгч Жойс Банда дотоодын эдийн засгийн хямралтай байдалтай уялдуудан цалингийн 30 хувиас татгалзаж, Засгийн газартаа хандивлах болсноо өчигдөр мэдэгджээ. Тэрбээр Либерийн ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлифийн дараах Африкийн хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Жойс Бандагийн өчигдөр хийсэн мэдэгдлээр Малавийн дэд ерөнхийлөгч Кумбо Качали мөн цалингийн 30 хувийг авахаас татгалзсан байна. Тэрбээр цалингийнхаа 30 хувиас ийнхүү татгалзсан явдал нь өөрийн улсын  эдийн засгийн байдал хямралтай байгаа энэ үед төрийн түшээ хүний хувьд зайлшгүй хийх ёстой алхам хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Засгийн газрын гишүүдийг ч цалингаасаа хандивлахыг уриалсан байна. 

Банда 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Малавийн ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр улс орныхоо эдийн засгийн байдлыг сэргээхэд хөрөнгө оруулагчдыг татах нь нэн тэргүүний асуудал хэмээн үзэж байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж