Чацарганы суулгац зээлээр олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Чацарганы суулгац зээлээр олгожээ

Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Чацаргана үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Чацарганы суулгац зээлээр олгох төслийг зохион байгуулж байгаа аж. Мөн 2012 онд Хэрлэн сумын таван иргэн, таван аж ахуйн нэгж нийт 15 мянган ширхэг суулгацыг таван жилийн хугацаатай  зээлээр аваад байгаа аж. 2010 оноос хойш хэрэгжиж эхэлсэн уг төслийн сонгон шалгаруулалтаар Дорнод аймгийн хэмжээнд нийт долоон сумын 12 аж ахуй нэгж, 30 иргэн  49 мянган ширхэг буюу  39 га-гийн суулгацыг хүлээн авч, чацарганы аж ахуй эрхэлж байгаа юм байна.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж