Байнум 21 хоног бэлтгэлд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Байнум 21 хоног бэлтгэлд оролцохгүй

Дөрвөн баг оролцсон Ховардын солилцоогоор “Филадельфиа 76” багт очсон Байнум 21 хоногийн турш бэлтгэлд оролцохооргүй болжээ. Энэ талаар багийн дасгалжуулагч тайлбарлахдаа “Тэр бидэнд маш хэрэгтэй тоглогч. Түүнийг гэмтэхээс бид маш их айж байгаа учраас болгоомжилж байна” гэжээ. Өнгөрсөн улиралд “Лейкерс”-ийн нэрийн өмнөөс 60 тоглолтод оролцохдоо Байнум 18.7 оноо, 11.8 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан юм. Тэрбээр улирал дууссаны дараа зүүн өвдөгний бэртлээ эмчлүүлэхээр Германыг зорьж ирээд удаагүй байгаа. Түүний хувьд шинэ улирлын эхний тоглолтод оролцох магадлал өндөр байна. Гэхдээ урьдчилсан шатны тоглолтыг өнжих нь нэгэнт тодорхой болжээ. “Филадельфиа 76” багийн хувьд шинэ улирлын бэлтгэлээ өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд нийт 18 тоглогч бэлтгэлийн бааздаа цугларсан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж