-УИХ-ын гишүүн Ц.Цолмон өчигдөр МҮАН-аас гарч МАХН-ын бат илэрхийлэх авсан. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Үүний шалтгааныг Ц.Цолмонгоос өөрөөс нь асуух хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн өөрөө сонголтоо хийх эрхтэй. Миний хувьд Ц.Цолмонгийн сонголтыг хүндэтгэж байна. МАХН, МҮАН хоёр сонгуульд орохоосоо өмнө хэрэв сонгуульд ялбал ялсныхаа дараа нэгдэх процесс явна гэсэн зүйл ярьсан юм билээ. Намайг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхээс өмнө тэгж ярьсан юм билээ. Ц.Цолмон гишүүнийг урьд өмнө ярьж тохирч байсан зүйлээ хийлээ гэж үзэж байна.
-МАХН, МҮАН хоёр орон нутгийн сонгуульд дан дангаараа орно гэсэн яриа гарах боллоо. Энэ нь цаашлаад хамтарсан Засгийн газарт ч нөлөөлж болзошгүй гээд байгаа?
-Орон нутгийн сонгуульд МАХН, МҮАН хоёр хамтарч оролцох шийдвэр гаргасан. Гэхдээ асуудлыг орон нутаг өөрөө шийдэх ёстой. Зарим газар хоёр нам эвсч, зарим газар дангаараа оролцохоор болж байгаа.
-Яагаад тэгж оролцох болов?
-Зарим газарт МАХН-ын гишүүд үнэмлэхүй олонх, зарим газарт МҮАН огт гишүүнчлэлгүй, заримд нь МҮАН олон байгаа. Тэгээд хоёулаа байгаа газарт нь эвсээд, аль нэг нь байгаа газраа дангаараа орохоор болсон. Уг нь МАХН, МҮАН аливаа сонголт, томилгоог 70:30 гэсэн харьцаагаар хийхээр тохирсон. Гэвч Монгол Улсын 330 сум, нийслэлийн дүүрэг, хороо болгонд энэ квотыг тусгах боломжгүй юм байна.