
Өмнөговь аймгийн Замын-Үүд сумын ундны усны чанар аюулгүй байдалд судалгаа хийжээ. Тус аймагт судалгаа хийх болсон шалтгаан нь хэт гүнээс усаа олборлодог. Түүнтэй холбоотойгоор усны хэрэглээ, ус олборлох зардал нэлээд өндөр, усны өнгө, амт чанарын шаардлага хангахгүй байгаа гэх мэдээллийг нутгийн иргэдээс ирүүлсэн байна. Судалгаа хийх явцад усанд агуулагддаг кальци, магни зэрэг нь байх ёстой хэмжээнээсээ давсан нь тогтоожээ. Тус суманд найман худаг 75-300 метр хүртэлх гүнээс усаа олборлодог аж. Үүнийгээ дагаад ус олборлолтын зардал нэлээд өндөртэй байдаг. Тухайлбал, 25 литр цэвэршүүлсэн усыг 1500 төгрөгөөр, ахуйн болон цэвэршүүлээгүй литр усыг нэг төгрөгөөр үнэлэн худалдаалдаг гэнэ.