
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, сая завсарлалаа. Тус хуралдаанаар ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулган, байнгын хороо, УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. Үүнд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн төслүүдийг оруулжээ. Хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон УИХ дахь намын бүлгүүдийн дарга, дэд дарга нар оролцсон байна.
Г.Дарь