Уран бичгийн улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Уран бичгийн улсын уралдаан болно

Уран бичгийн улсын уралдаан энэ сарын 15-нд уран зургийн галерейд болно. Энэхүү уралдааныг 1997 оноос эхлэн тогтмол зохион байгуулсан тэмцээн энэ жил ерөнхийлөгчийн ивээл доор болж  байгаагаараа онцлогтой юм. Үндэсний баялаг болсон  хичээнгүй бичиг, таталган бичиг , сайхан бичгээ мэргэжлийн төвшинд хүргэж хүүхэд , залуусын сонирхолд нийцүүлэх зорилготой аж. Энэ жилийн уралдаан нь  эрдэмтэн судлаач , бичгийн их багш Чой.Лувсанжавын 80 насны ойн хүрээнд зохиогдож байгаагараа онцлогтой юм байна. Уралдаан хоёр үе шаттай бөгөөд муутуу цаасан дээр бэлдсэн үгнээс сугалж шууд бичих юм. Уралдааны тэргүүн байр эзэлсэн хүнд  өргөмжлөл 900 мянган төгрөг, удаах байранд өргөмжлөл 600 мянган төгрөг өгөх бол сүүлийн байранд  өргөмжлөл 400 мянган төгрөгийн шагнал урамшуулалыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Уран зургийн галерейд 13-16-ны өдөр өмнөх 13 уралдааны шилдгүүдийн бүтээлүүд болон Чой.Лувсанжавын уран бүтээлээр үзэсгэлэн гаргах юм. Дашрамд дуулгахад уралдааы бүртгэл энэ сарын 12-ны өдрөөс уран зургийн галерейд эхлэх юм байна.

Ө.Чинзориг
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж