
Эх сурвалжийн мэдээлснээр ажлаас халагдсан хурандаа нар дараах эд хөрөнгөө нуун дарагдуулсан байна. Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хэлтсийн даргаас өмнө Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Энэ албыг хашиж байх үедээ 26 сая төгрөгийн хадгаламжаа дутуу мэдүүлсэн. Голомт банкнаас авсан 50 сая төгрөгийн зээл болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нэгэн байрны орон сууцыг борлуулсан орлого 85 сая төгрөгийг мэдүүлээгүй юм байна. Мөн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг “Дай Ичи” компаниа нуусан гэнэ.
Цагдаагийн хурандаа Н.Амарзаяа нь Баянгол дүүрэгт байрлах 39 дүгээр байрны автомашины зогсоол, тус байрны 0 тоот агуулах, эхнэрийн өмчлөл дээрх 39 дүгээр байрны орон сууц болон өөрийн эзэмшлийн орон сууцаа худалдсан 55 сая төгрөгийн орлогоо мэдүүлээгүй гэнэ. Мөн хадам эцгийн Хан-Уул дүүргийн I хороонд байрлах орон сууц худалдсанаас эхнэрт нь орсон орлого 60 орчим сая төгрөгийг нуусан байсан гэнэ.
Харин С.Мөнхтамга хурандаа эхнэрийнх нь өмчлөлийн Баянзүрх дүүргийн III хороо XII хороолол “Зохиомж” дээд сургуулийн 19 айлын дугаарт тоот орон сууц, Баянгол дүүргийн III хороонд байрлах мөрдөн байцаах газрын ажилчдын байрны дугаар тоот орон сууцыг худалдсан 38 сая төгрөгийн орлогоо нуусан байжээ.