Автомашинд гал гарснаас болж түймэр дэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Автомашинд гал гарснаас болж түймэр дэгджээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс урагш 30 орчим км газар буюу  Бор овоот хэмээх газарт уржигдар өглөө автомашин шатсны улмаас  хээрийн түймэр дэгдсэн талаар тус аймгийн мэдээллийн цахим dnews.mn сайтад мэдээлжээ. Нутгийн иргэдийн мэдээлснээр замгүй газраар явж байсан автомашин  11 цагийн үед шатсан гэнэ. Гал авалцан  даамжирснаас болж 17 цагийн орчимд  дахин  нэг автомашин шатсан аж. Үүнээс улбаалан өргөн нь 40 км, урт нь 50 км газрыг хамарсан түймэр дэгдсэн гэнэ. Түймэрт 18 өвөлжөө, таван хаваржаа өртөж шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Аймгийн ОБХ болон сумын иргэд нийлсэн 130 гаруй хүн ажиллаж унтраасан байна.  Намрын ид хуурайшлын үед өвс ихтэй газар түймэр дэгдсэн тул унтраахад багагүй хүндрэл учирсан  хэмээн  ОБХ-ээс  мэдээлжээ. Одоогоор хэргийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор  ажиллаж байгаа аж.
                                                                                                                                              Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж