Задгай кино театр хаалтын үзвэрээ толилуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Задгай кино театр хаалтын үзвэрээ толилуулна

“Алтан хальс” холбоо Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран өнгөрсөн зуны турш “Open Air Cinema” хөтөлбөрөөрөө паркийн задгай талбайд олон сонирхолтой киног цувралаар хүргэсэн билээ. Зунжин ажилласан задгай талбайн кино үзвэр ирэх ням гаригт хаалтын киногоо хүргэх нь. Энэ сарын 7-ны 18.00 цагт Паркийн Их тайзны том дэлгэцнээ  “The Royal Tenenbaums” киног үзүүлэхээр зэхсэн байна. Тэд найруулагч Вес Андерсоны “Тененбаумын гэр бүл”-ийг гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл орчин цагт Америкт мандаж буй залуу найруулагч Вес Андерсоны тун хөгжилтэй аянд зочлоорой. Аян гэж нэрлэсний учир нь кино театрт саатсанаар энэхүү өвөрмөц гэр бүлийн талаарх олон адал явдлын талаар мэдээд зогсохгүй кино хийц маягийн шинэлэг ертөнцөөр аялах гэнэ. Уг кинонд Гвинет Пэлтроу, Жин Хэкмен, Бен Стиллер, Билл Мюррей, Люк Уилсон, Оуэн Уилсон, Анжелика Хьюстон нарын Холливудын одод тоглосон юм.

Задгай талбайн кино үзвэрийн хаалтын бүтээлээ тухлан үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж