
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Маршал Зайсангийн гүүрний дундах хэсэгт Туул голын бургас шатсан хэрэг гуравдугаар сарын 30-ны өдөр гарсан билээ. Уг галын хэргийг барилга барих зөвшөөрөл авсан компаниуд газраа чөлөөлөх зорилгоор үйлдсэн гэж зарим сонин хэвлэл дээр мэдээлсэн аж. Эл мэдээллийн дагуу Туул голын бургасыг шатаасан хэргийг шалгах үүргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас албан даалгавар бичиж, дүүргийн Цагдаагийн хэлтэст өгчээ.
Н.Түвшин