Хууль, тогтоолын төслүүд өргөн барив | News.MN

Хууль, тогтоолын төслүүд өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хууль, тогтоолын төслүүд өргөн барив

УИХ-ын гишүүн, Зам тээвэр,  барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын хэд хэдэн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив. 

УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу Засгийн газраас Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези зураг зүйн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар газар олгох эрхийг сумын Засаг даргаас эхлээд бүх шатны Засаг дарга хэрэгжүүлж байгаа ч Засгийн газрын төвшинд газрын асуудлыг шийдвэрлэх зохрицуулалт байхгүйгээс шалтгаалан улсын чанартай болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл, арга хэмжээ, аж үйлдвэрийн бүс байгуулах, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газар ашиглах газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй ихээхэн бэрхшээл тулгардаг. Иймд дээрх зориулалтаар ашиглах газрыг Засгийн газрын нөөц газарт оруулан тусгай хэрэгцээнд авч, Засгийн газрын шийдвэрээр зохицуулж байхаар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. Түүнчлэн газрын үнэлгээний бүсчлэл, суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоохоор Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг тодорхойлохгүйгээр багц хуулийн төсөл хэлбэрээр боловсруулж өргөн мэдүүлж байхаар Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах саналаа өргөн барилаа. Ойрын үед л гэхэд иргэн, эдийн засгийн холбогдолтой 29 хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгахын тулд нийтдээ 64 хуульд нэгэн зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Хуулийн төслийн ийм хэлбэрийг ХБНГУ, ОХУ, Австри зэрэг оронд өргөн хэрэглэдэг юм байна.

Түүнчлэн Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засаг, бодит салбарын болон байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, засаглал, эрх зүйн шинэтгэл, гадаад болон батлан хамгаалах бодлогын чиглэлээр нийтдээ 474 зорилт дэвшүүлснээс одоогийн байдлаар 80.8 хувийн хэрэгжилттэй байна. Харин Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нийтдээ 1152 арга хэмжээ тусгаснаас 2010 оны жилийн эцсийн байдлаар 61 хувьтай байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-04-01 182.160.18.26

Химийн хорт хаягдал ба цөмийн хаягдал импортлох тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 8сая төг Гэтэл жижигхээн кафе ажиллуулахад 20сая Энэ ариун явдалуу Эхнийхийг нь зөвхөн авилгачид хийнэ Тэр муу кафег энгийн шударга иргэн ажиллуулдаг юм

Avatar

Зочин 2011-04-01 182.160.40.174

Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах тусгай зөвшөөрөлд 20 сая төг хураахаар тусгажээ Энэ нь мөнгөтэй нь хүссэнээ хий мөнгөгүй бол танд юу ч хийх боломж олгохгүй гэсэн хамгийн харгис зэрлэг капиталийг дэмжсэн хууль болжээ Үүнийгээ архидан согтуурахтай тэмцэх хэлбэр гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд цөөхөн хулгайч нарыг дэмжиж шударгаар хөдөлмөрлөж яваа жижиг бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж буй бүдүүлэг арга мөн Төрд ийм жишиг тогтвол 2020 он гэхэд үй олон гуйлгачин монголчууд большевик хувьсгал хийчихсэн хулгайч нар золиос нь болчихсон байх вий АН анхааралдаа аваарай Гинжнээс өөр алдах юмгүй болцгоох вий

Avatar

Зочин 2011-04-01 49.156.1.2

sn bn go go go

Avatar

***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-01 202.179.14.129

АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж