
ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо зочилж байна. Энэ дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Пенза мужийн танилцуулга: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний ярилцлага өнөөдөр 11.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болно. Энэхүү дугуй ширээний ярилцлага хоёр улсын худалдааны салбарт бодит туршлага солилцох, бизнесийн хамтрагчаа олох боломжийг олгох талаар албаныхан онцолж буй. Пенза мужийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, эрчим хүч, хүнд аж үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, анагаах ухаан, электрон тооцоолон бодох болон бусад салбарын мэргэжилтнүүд багтжээ.
У.БОЛОР