
харилцаа, холбооны салбарын ууган байгууллага “Монголын Цахилгаан
Холбоо” компанийн түүх алдрын хуудсаар нэн арвин билээ. Энэ түүх өчигдөр
нэгэн шинэ хуудсаар баяжив.
Монгол Улсын Засгийн газар,
МҮХАҮТ-аас 2010 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр “Монголын Цахилгаан
Холбоо” компанийг өргөмжиллөө. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд
оруулж байгаа жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж тус компанийг 2010
оны манлай компанийн нэгээр нэрлэж "Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм" өргөмжлөлийг гардуулсан юм.
Оны шилдэг аж ахуйн
нэгжүүдийг тодруулдаг энэхүү шалгаруулалтыг арав дахь удаагаа зохион
байгуулж буй юм. Ийнхүү эх орныхоо нэрээр овоглосон “Монголын Цахилгаан
Холбоо” ХК шилдэг аж ахуйн нэгж гэдгээ арав дахь жилдээ бататгаж байна.