
Н.Мөнх-Оргил нь өнгөрсөн 2010 оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн нутагт долоон настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Түүнчлэн 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, мөн оны дөрөвдүгээр сарын 21-нд мөн дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны дөрөвдүгээр сарын 22-нд мөн XII хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон юм.