Ахмадын баярыг угтсан Ахмад сагсан бөмбөгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорнод аймагт амжилттай зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 18 байгууллагын эрэгтэй 19, эмэгтэй 12 баг өрсөлджээ. Эрэгтэйчүүдийн 40-44 насны ангилалд “Түшиг” баг тэргүүлсэн бол 45-49 насны ангилалд “Хасу мегават”, 50-54 насны ангилалд “Майн-Инфо”, 55-дээш насны ангилалд “Эрдэнэс ТТ” баг тэргүүлжээ. Харин эмэгтэй тамирчдын 35-39 насны ангилалд “Гурван тамир” баг, 41-45 насны ангилалд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Мон торх”, 46-гаас дээш насны ангилалд “АПУ” компанийн багууд тэргүүн байрт шалгарсан байна.
Э.САР