Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ болно

Хүүхэд залуусын хамгийн дуртай сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, олон улсын төвшинд гаргах зорилготой ажиллаж буй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ээлжит үйл ажиллагаа залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна. Тэмцээн аравдугаар сарын 15-21-нд Спортын төв ордонд болох ба 1992 оноос хойш төрсөн хүүхэд, залуус оролцох ажээ. Тэмцээн “I CHUK” компанийн нэрэмжит болж буй юм байна. Залуучуудын УАШТ-ий техникийн зөвлөгөөн аравдугаар сарын 11-ний 19.00 цагт Спортын төв ордонд болно.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж