“Увертюра” VIP тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Увертюра” VIP тоглолт хийнэ

Поп, опера урсгалаар уран бүтээл хийдэг  “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд аравдугаар сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт 19.00 цагаас хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт анхны цомгийнхоо баярт зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо урилгын гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, ААН, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Дөрвөн цагийн тал”  зэрэг залуусын дунд хит болсон есөн уран бүтээл нь багтжээ. Залуучуудын анхны цомгийн уран бүтээл дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нар зөвлөгөө өгчээ. Энэ удаагийн “VIP” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон “Анир” студийн найруулагч, хөгжмийн зохиолч А. Алтанхуяг нар ажиллах аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж