Энн Хэтэуэй хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Энн Хэтэуэй хуримлалаа

Холливудын ялдам бүсгүйчүүдийн нэг Энн Хэтэуэй үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Адам Шульмантай  Калифорни мужийн далайн эрэг дээрх хувийн эдлэндээ хуримлажээ. Хосуудын энэхүү романтик хуримд тоотой хэдэн хүн уригдсан бөгөөд найзууд, гэр бүлийнхэн, зочид нийлээд 180 орчим хүн тэдний баярт мөчийг хуваалцсан байна. Жүжигчин Энн Хэтэуэй энэхүү чухал өдөртөө сүүн цагаан өнгөтэй гоёмсог даашинз өмсч, эрдэнийн шигтгээтэй цэцгэн титэм тэргүүнээ залсан байжээ. Мөн хуримд уригдсан олны нүдийг хужирлаж байсан өөр нэг зүйл нь Энн Хэтэуэйн гартаа зүйсэн үнэт шигтгээ бүхий бугуйвч гэнэ. Онцлогтой нь түүнийг сүйт залуу нь өөрөө хайртдаа зориулан урласан ажээ.

Жүжигчин Энн Хэтэуэй, Адам Шульман нар 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сүй тавьжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж