
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлын төлөвлөгөө ёсоор есдүгээр сарын 24-нөөс бүтээн байгуулалт, тохижуулалтын ажил эхэлсэн тул цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаанд хаахаар болжээ. Тохижилтын хүрээлэнд тус төвд 3.2 км дугуйн зам, 300 автомашины зогсоол барих юм байна. Ингэснээр нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг болсон цэцэрлэгт хүрээлэнг зорин ирэгсдийн тоо нэмэгдэж, аятай тухтай чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болох гэнэ. Уг бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулагчдын зүгээс энэ ондоо багтааж дуусгана хэмээн төлөвлөжээ.
У.БОЛОР