Хараа голыг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хараа голыг цэвэрлэжээ

Дархан-Уул аймгийн  “ДДЦС” ТӨХК-ийн хамт олон Хараа голыг цэвэрлэх  ажлыг  хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. “Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд тус компани  Хараа голын эрэг дагуух  есөн км газрын хогийг цэвэрлэж,  хогийн цэгт хүргэх ажлыг хийж  гүйцэтгэсэн байна.  Цэвэрлэгээний ажилд тус станцын 300 гаруй ажилчин  оролцжээ.  Хараа гол бол дарханчуудын ундны эх үүсвэр бөгөөд түүний эрэг орчмын ай сав газраар аялагч амрагчид  ихээр  ирж, байгаль орчныг бохирдуулж байгааг  аймгийн удирдлага, орон нутгийн засаг захиргаа ийн анхааралдаа авах болжээ.
                                                                                                                                              Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж