Хохирогчид өршөөлийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хохирогчид өршөөлийг эсэргүүцэж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2009 онд 13 настай охиныг  зэрэмдэглэж, таван настай дүүг нь онц  хэрцгийгээр хөнөөсөн хэргийг үйлдсэн П.Сумьяажав, Д.Бямбадорж нар саяхан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан юм. Тэрхүү шүүхийн шийдвэрийг хохирогч охидын ар гэрийнхэн эсэргүүцэн, гэмт этгээдүүдийн гэрэл зураг бүхий 300 ширхэг хуудсыг гудамж талбайд наах гэнэ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн аравдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд  хянан хэлэлцэж 15 жилийн хорих ял оноосон  бол  нийслэлийн Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж