“Hotel Transylvania” Вox office-ийг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Hotel Transylvania” Вox office-ийг тэргүүлжээ

“Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ. “Вox office”-ийн танилцуулснаар “Sony pictures”-ийн  “Hotel Transylvania” кино 26.6 сая евро буюу 43 сая ам долларын ашиг олж нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин найруулагч Риан  Жонсоны  шинжлэх ухааны адал явдалт “Looper” кино 13 сая евро буюу 21.2 сая ам доллар олсноор хоёрдугаар байранд оржээ. Харин Looper-ийн араас найруулагч Дэвид Аейрийн  адал явдалт “End of Watch” кино таван сая евро буюу найман сая ам долларын ашиг олж гуравдугаарт шалгарсан байна. Харин дөрөвдүгээрт дэлгэцэнд гарч эхэлснээсээ хойш  долоо хоног бүрийн   шилдгүүдэд тогтмол багтаж  байгаа найруулагч Роберт Лорензийн  “Trouble with the Curve” кино 4.6 евро буюу 7.5 ам долларын ашиг орлого олж шалгарсан аж. Харин тавдугаарт  найруулагч Марк Тондериалийн “House at the End of the Street” уран бүтээл  3.2 евро буюу 5.2 сая долларын ашиг олсноор топ тавд багтаж чадсан байна. Ийнхүү “Вox office” өнгөрсөн долоо хоногийн байдлаар 120 сая ам долларын ашиг олсон ч  өнгөрсөн оны мөн үеийнхээс  ашиг орлого нь 21 хувиар буурчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж