Xbox 360 дискийн формат өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Xbox 360 дискийн формат өөрчлөгдлөө

Microsoft компани Xbox 360 тоглоомын дискийн форматыг өөрчилсөн тухай Eurogames сайт мэдээлэв. Ойрын үед АНУ-д Xbox 360 шинэ хувилбарын үйлдлийн системийн туршилтыг хийж эхлэх юм. Шинэ хувилбар нь 6,8 гигабайт багтаамжтай, хоёр давхаргатай DVD диск байх аж.

 Энэ систем нь үйлдлийн мэдээлэл болон вирусын эсрэг хамгаалалтыг багтааж байгаа бөгөөд нэг гигабайтын нэмэлт багтаамжийг бий болгосон байна. Урьд нь энэ нэмэлт багтаамжийг DVD-д оруулах нь хэцүү байсан учир нь тоглоомын хурд багасах сөрөг талтай ажээ. Гэхдээ мэргэжилтнүүд энэ багтаамжийг ашиглахдаа тоглоомын хурдаа анхаарч байхыг сануулж байна.

AP 2.5 / Anti-Piracy/ систем нь тоглоомын системд вирусын халдлага орохоос сайн хамгаалж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж