Хадлан тэжээлийн бэлтгэл 71 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хадлан тэжээлийн бэлтгэл 71 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар  Дорнод аймгийн хэмжээнд 41000 тонн өвс,  сумын аюулгүй нөөцөд 164 тонн өвс бэлтгээд байгаа аж. Энэ нь төлөвлөсөн хадлангийнхаа 71 хувийг бэлгэсэн гэсэн үг юм. Хадлангийн ажилд 132 техник ашиглаж, 394 хүн  дайчилжээ. Мөн  хадлангийн 35 салаа ажиллаж байгаа ажээ. Хадлангийн ажлын үеэр  хаман боогч, ачигч, тогооч, тракторын жолооч зэрэг түр ажлын байруудыг  бий болгож, зах  зээлд  500 сая төгрөгийн борлуулалт хийгээд байгаа талаар Дорнод аймгийн  Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.


Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж