Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Ардчилсан Нам эрч хүчтэй ид насан дээрээ төрийн хүндтэй албыг хүлээж авлаа. Энэ бол манай намын мянга мянган ахмад гишүүд, дэмжигчид, ардчилсан хувьсгалын эрхэм партизанууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн итгэл сэтгэл нийлж, олуулаа байгуулсан ялалт билээ. 2012 оны энэхүү түүхэн үйл явдлын өнгөн дээр уламжлалт ахмадын өдрөө тэмдэглэж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байна.

Ардчилсан Нам ахмадуудынхаа нас буяныг гүнээ хүндэтгэж, эх орноо улс шиг хөгжүүлж, иргэдээ хүн шиг амьдруулах орь хүсэлийг гүйцээхийн төлөө гар санаа нийлэн, бүтээлч шаргуу ажиллаж, амласнаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ андгайлж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж