Засаг дарга ТҮЦ-нийхэнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Засаг дарга ТҮЦ-нийхэнтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ТҮЦ” ажиллуулдаг  дүүрэг болон газрын албанаасаа нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл аваад байгаа автобусны зогсоолын ТҮЦ ажиллуулдаг иргэдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Иргэдээс ажлын байраа хадгалж үлдэх болон нийслэлийн өнгө үзэмж, стандартад тохирсон нэг загварын ТҮЦ-ийг барих, орчноо цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээж ажиллах санал тавьсан байна. Засаг даргын зүгээс “Зам өргөтгөх болон гэр хорооллын дулаан, бохирын шугам татахтай холбогдон гарах асуудал дээр бол ярих юм байхгүй, газрыг шууд чөлөөлнө. Тийм асуудал гараагүй тохиолдолд дүүрэгтэйгээ  тодорхой гэрээ хийж, стандартын дагуу үйлчилгээ үзүүлнэ. Шаардлага хангаагүй тохиолдолд гэрээ цуцлана” гээд  Автобусны зогсоолын ерөнхий стандарт, гэрээг яаралтай бэлэн  болгож, маргаашийн дотор  эдгээр иргэдэд хариу өгөхийг нийслэлийн засаг даргын орлогч, ажлын албаны дарга Н.Гантөмөрт үүрэг болгосон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж