Барилгын хуулийн ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Барилгын хуулийн ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны хуралдааны  "Б" танхимд.Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болох гэж байна.

Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Барилгын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилгачдын холбоо, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Барилгын ассиоциаци, Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцох юм байна.


Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж