Аймгийн сонгуулийн хороо байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Аймгийн сонгуулийн хороо байгуулагджээ

Орон нутгийн сонгуультай холбогдуулан Хэнтий аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаар сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга А.Гантөмөр, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан С.Бат-Эрдэнэ, гишүүдэд Төрийн өмчийн албаны дарга С.Нямдаваа, аймгийн Архивын тасгийн дарга Л.Бат-Октябрь, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Л.Чулуун, аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга З.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар нарыг сонгож, баталсан байна. Сонгуулийн хороог нийт 89 хэсэгтэй байгуулжээ. Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 25 төлөөлөгчийг сум болон аймгийн төвийн баг бүрээс, 14 төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдохоор, нийт төлөөлөгчдийн тоог 39 байхаар тогтоожээ. Орон нутгийн сонгуулийн  төсвийг 140 сая төгрөг байхаар баталсан байна.

И.Байгалмаа /Хэнтий/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж