
Бүлгийн хурлаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Төсөлд “УИХ-д хамгийн олон суудал авсан намын насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганы нээлтийг удирдана” гэж тусгасан байна. Үүнтэй эвслийн гишүүд санал нэгдэхгүй байгаа аж. Харин тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс насаар хамгийн ахмад гишүүн удирдана гэж оруулах нь зүйтэй гэж эвслийн бүлгийн гишүүд үзжээ.
“Шударга ёс” эвслээс нэг гишүүн УИХ-ын гишүүний тангараг өргөх дутуу байгаа. Эвслийн удирдах зөвлөл ойрын үед хуралдаж Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын хэн нь тангараг өргөхийг шийдэх ажээ.
Д.ОЮУН