Жастин Биберийн бие чилээрхжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Жастин Биберийн бие чилээрхжээ

Канадын залуу дуучин Жастин Бибер өнгөрөгч бямба гаригт “Believe” аялан тоглолтоо АНУ-ын Аризона мужийн Глендейл хотоос эхлүүлжээ. Гэтэл аялан тоглолтын анхны үдэш тэрбээр бие нь тавгүйтсэний улмаас тайзан дээр бөөлжиж, тайзны ар руу гүйн орсон байна. Жастин “Out of Town Girl” дуугаа дуулахаар бүжигчдийн хамт тайзан дээр гарч ирсэн эхлүүлж чадалгүй ийнхүү тоглолтоо түр завсарлуулжээ. Тэрбээр тайзны ард хэсэг байсны эцэст эргэн гарч ирж, тайзан дээр эвгүй байдал гаргасныхаа төлөө олон зуун шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчиж, тоглолтоо үргэлжлүүлжээ.

Гэхдээ Жастин Бибер тоглолтынхоо үеэр бие нь эвгүйрхсэний улмаас дахиад тайзны ар руу гүйн оржээ. Тоглолтын үеэр гэнэт бие нь өвдсөнийг дэндүү их сүү уусантай холбон тайлбарласан байна. Харин Жастин Бибер дээрх эвгүй байдлуудыг үл харгалзан Глендейл хотод болсон тоглолт “гайхалтай” боллоо хэмээн “Twitter”-тээ бичсэн бөгөөд маргааш нь Лас-Вегас хотноо болсон тоглолтоос өмнө бие нь дээрдсэн тухай бичжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж