Хятад Google-ийн мэдэгдлийг няцаалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хятад Google-ийн мэдэгдлийг няцаалаа

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад дахь Google-ийн Gmail сүлжээг тус улсын засгийн газраас хаалаа хэмээн Google мэдэгдэж байсан. Google-ийн мэдэгдэлд “Хятад дахь Gmail-ийн хэрэглэгчид хэдэн өдрийн турш өөрийн бүртгэлдээ нэвтэрч чадахгүй байсан тул Google-ийн инженерүүд системд гэмтэл гарсан эсэхийг шалгасан юм. Хяналт шалгалтын дүнд системээс үүдэлтэй саатал огт илрээгүй тул эл хэрэг Хятадын засгийн газартай холбоотой болох нь тодорхой” гэж байсан юм.
Google-ийн тал хайлтын дүнг хянах Хятадын хүсэлтийг хүлээж аваагүйн дараахан Gmail сүлжээг тасалсан хэрэг гарсан тул зарим шинжээчид үүнийг Хятадын тал Google-ээс хариугаа авсан гэж таамаглажээ. Харин сүлжээ блоколсон хэрэг гараад бараг бүтэн сарын хугацаа өнгөрсний дараа сая л Хятадын засгийн газар Google-ийн мэдэгдлийн хариу өгсөн байна. Уг мэдэгдэлд Хятадын талаас Google-ийн шүүмжлэлд шууд няцаалт өгсөн бөгөөд ор үндэсгүй гүтгэлэг хэмээжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж