Нэр дэвшүүлэх ажил 9-нөөр дуусгавар болно

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Нэр дэвшүүлэх ажил 9-нөөр дуусгавар болно

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно. Үүнтэй холбогдуулан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны үлгэрчилсэн хуваарийг СЕХ-ноос гаргалаа. Хуваарийн дагуу есдүгээр сард багтааж  сонгуулийн тойрог, хэсгүүдийг байгуулж төвийг зарлаад байна. Мөн есдүгээр сарын 22-ноос орон даяар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Маргааш буюу аравдугаар сарын 2-ноос эхлэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулан тэдний тухай мэдээллийг холбогдох газарт нь хүргүүлэх ажээ. Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ энэ өдрүүдэд гаргаж буй аж. Энэ сарын 4-ний өдрийг  дуустал СЕХ тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргаж энэ сарын 5-наас нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Нэр дэвшүүлэх ажил энэ сарын 9-нөөр дуусгавар болох юм.

Энэчлэн арваннэгдүгээр сарын 21 хүртэл ямар цаг хугацаанд аль ажлыг амжуулах хуваариа СЕХ гаргаад байна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын
цаг хугацааны үлгэрчилсэн хуваарь

2012.09.19

Хийгдэх ажил

Хугацаа

хуулийн

хуанлийн

1

Хэсэг байгуулах

Сонгогчдын
санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид аймаг,
нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн
санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг
дэвсгэр, төвийг сум, дүүргийн сонгогчдод зарлана.

(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)

2012.9.17-ноос өмнө

2

Санал авах өдөр

Аймаг, сум,
дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо
хоногийн Лхагва гариг
байна.

 (Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг)

2012.11.21

3

Засаг
захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө
нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрийг дуустал 60 хоногийн
хугацаанд
улсын хэмжээгээр түр зогсооно.

(Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг)

2012.9.22-ноос

4

Аймаг, дүүргийн
сонгуулийн
хороо байгуулах

Аймаг, дүүргийн
сонгуулийн хороог дарга,
нарийн бичгийн дарга, таван гиш
үүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид дийлэнх олонхын саналаар байгуулж,
харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1 дэх заалт)

2012.9.27оос өмнө

5

Аймаг, дүүргийн
сонгуулийн
хороо хуралдааны
дэгээ батлах

Сонгуулийн
хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав
хоногийн дотор
хуралдааныхаа дэгийг тогтоон батлах б
өгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал,
гиш
үүдийн
ажил
үүргийн
хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.09.30-ны
дотор

6

Сумын
сонгуулийн
хороо байгуулах

Сумын сонгуулийн
хороог дарга, нарийн бичгийн
дарга, таван гиш
үүний
б
үрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 50аас доошгүй хоногийн өмнө аймгийн
сонгуулийн хороо
байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.2 дахь заалт)

2012.10.02ноос өмнө

7

Сонгогчдын
нэрийн жагсаалтыг

цахим хуудаст
байрлуулах

Сонгогчдын нэрийн жагсаалтыг
санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө эхлэн санал авах өдөр хүртэл Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байрлуулна.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг)

2012.10.02ноос өмнө эхлэн

8

Сонгуулийн насны
иргэдийн мэдээллийг гаргаж хүргүүлэх

-Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн
шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

үүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн
мэдээллийг
;

-Хилийн цэргийн удирдах байгууллага 60 хоног
ба т
үүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг гаргаж
улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг)

2012.10.02ноос өмнө

9

Нам, эвслийн
салбар байгууллага
сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлэх

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.  

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг)

2012.10.02ноос өмнө

10

Сонгуулийн зардлын дээд хэмжээ батлах

Сонгуулийн
ерөнхий хорооноос аймаг, сум, дүүргээр тогтоосон ерөнхий хязгаарт багтаан
аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн сум, баг, хороонд нэг нэр дэвшигчээс
сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах
өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид батална.

(Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг)

2012.10.02ноос өмнө

11

Нам,
эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуульд
оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг б
үртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж, уг баримт бичгийг хүлээн
авснаас хойш гурав хоногт багтаан
сонгуульд оролцох нам, эвслийг б
үртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2012.10.04ыг дуустал

12

Сумын
сонгуулийн
хороо хуралдааны
дэгээ батлах

Сонгуулийн
хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав
хоногийн дотор
хуралдааныхаа дэгийг тогтоон батлах б
өгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал,
гиш
үүдийн
ажил
үүргийн
хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.10.05-ны
дотор

13

Нэр
дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх

Сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж,
тав хоногийн хугацаанд дуусгана.

 (Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг)

2012.10.05наас

14

Нэр
дэвшүүлэх ажиллагааг дуусгах

2012.10.09-нийг дуустал

15

Нэр дэвшигчдийн
баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигчтэй
холбогдсон баримт бичгийг, бие даан нэрээ дэвшүүлэгч нь холбогдох баримт
бичгийг нэр дэвш
үүлэх
ажиллагаа дууссан
өдрөөс хойш хоёр хоногийн хугацаанд багтаан аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь хэсэг)

2012.10.11-нийг дуустал

16

Нэр дэвшигчдийг
бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг)

2012.10.13-ныг дуустал

17

Нэр дэвшигчдийн
талаарх мэдээллийг хүргүүлэх

Сумын
сонгуулийн хороо
нэр дэвшигчийг бүртгэх
хугацаа дууссанаас хойш 24 цагийн дотор дараах мэдээллийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:

 – багт нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэр, эцэг
/эх/-ийн нэр, нам, эвслээс нэр дэвшсэн бол нам,
эвслийн нэр
/баг тус бүрээр/;

– тухайн сумын
Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.12 дахь хэсэг)

2012.10.14-нийг дуустал

18

Нөхөн нэр
дэвшүүлэх

Нам, эвслээс нэр
дэвшигч
нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх
шийдвэрээ аймаг, сум, д
үүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, зохих журмын дагуу бүртгүүлж болно.

(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг)

2012.10.17-ноос өмнө

19

Нам, эвсэл, бие
даан нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх

Нам, эвсэл
нь сум, баг, хороонд шууд нэр
дэвшигч тус бүр
дээр, түүнчлэн бие
даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг холбогдох сонгуулийн хороонд бүртгүүлснээс
хойш гурав хоногийн дотор банкинд нээлгэн
, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон орон нутгийн
т
өрийн аудитын
байгууллагад
бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

 (Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг)

2012.10.16-ныг дуустал

20

Нэр дэвшигчдийн
нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлэх

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор нийт нэр
дэвшигчийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.13 дахь хэсэг)

2012.10.19-нийг дуустал

21

Хэсгийн хороо
байгуулах

Хэсгийн хороог
дарга, нарийн бичгийн дарга, таван гиш
үүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 20оос доошгүй хоногийн өмнө сум,
дүүргийн сонгуулийн хороо
байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн
сонгогчдод мэдээлнэ.

 (Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.3 дахь хэсэг)

2012.11.01-нээс өмнө

22

Сонгогчдын
нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн
сонгуулийн
хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр сонгуулийн хэсэг тус бүрээр үйлдэж,
санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө аймаг,
нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаар дамжуулан
аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг)

2012.11.01-нээс өмнө

23

Сонгогчдын
нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг
санал авах өдрөөс 17оос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлэх
ажлыг зохион байгуулна.

 (Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг)

2012.11.04-нөөс өмнө

 

24

Хэсгийн хороо
хуралдааны дэгээ батлах

Сонгуулийн
хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав
хоногийн дотор
хуралдааныхаа дэгийг тогтоон батлах б
өгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал,
гиш
үүдийн
ажил
үүргийн
хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.11.04-ний
дотор

25

Нэр дэвшигчдэд
үнэмлэх олгох

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэгдсэн журмаар
олгоно.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.10
дахь хэсэг)

2012.11.06

26

Сонгуулийн
сурталчилгааг
эхлүүлэх

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн
сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг)

2012.11.06-наас

27

Санал авах
өдөр, цаг, байрыг нийтэд зарлан мэдээлэх

Хэсгийн хороо
сонгогчдын санал авах
өдөр,
цаг, байрыг уул
өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

 (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг)

2012.11.07-ноос

28

Захиргааны
журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдийн мэдээллийг гаргаж өгөх

Хуулийн 51.1.3,
51.1.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг холбогдох эрх бүхий
байгууллага санал авах өдрөөс 10-аас
доошгүй хоногийн өмнө
гаргаж, улсын бүртгэлийн холбогдох байгууллагад
хүргэнэ.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэг)

2012.11.11ээс өмнө

29

Сонгогч
сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах

Сонгогч
сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан
байвал зохино.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэг)

2012.11.11ээс өмнө

30

Сонгогчдын
нэрийн жагсаалттай холбоотой
гомдол гаргах

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай
гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал
авах
өдрөөс 10-аас
доошг
үй хоногийн өмнө бичгээр гаргана.

 (Хуулийн 20 дугаар
зүйлийн
20.1 дэх хэсэг)

2012.11.11ээс өмнө

31

Санал авах байр
бэлтгэх

Тухайн хэсгийн
харьяалагдах сум, д
үүргийн
Засаг дарга санал авахад шаардлагатай з
үйлсийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө эхэлж тав хоногийн хугацаанд багтаан
хариуцаж бэлэн болгох
үүрэг хүлээнэ.

(Хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг)

2012.11.11ээс

2012.11.15

32

Зөөврийн
битүүмжилсэн хайрцгаар санал өгөх
хүсэлт гаргах

Зөөврийн
битүүмжилсэн хайрцгаар санал өгөх тухай
хүсэлт,
магадлагаа, тодорхойлолтыг
санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргана.

(Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг)

2012.11.16аас өмнө

33

Санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглох

Аливаа этгээд
санал авах
өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар санал
асуулга явуулах, энэ т
өрлийн мэдээллийг бүх төрлийн
мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг)

2012.11.14өөс

34

Саналын хуудсыг хэсгийн хороонд хүргэх

Саналын хуудсыг
хэсгийн хороодод санал авах өдрөөс гурваас
доошгүй хоногийн өмнө
хүргүүлэх ажлыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн
хороо хариуцан гүйцэтгэнэ.
 

(Хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг)

2012.11.18-наас өмнө

35

Санал авах
байрыг хамгаалалтад авах

Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг
цагдаагийн хамгаалалтад авна.

 (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг)

Саналын хуудас
хүлээн авсан өдрөөс

36

Ажиглагчийн
баримт бичгийг хэсгийн хороонд хүргүүлэх

Ажиглагчийг бүртгүүлэхдээ ажиглагчийг томилсон этгээд нь
холбогдох баримт бичгийг бүрдүүлж, санал авах
өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэг)

2012.11.18-наас өмнө

37

Сурталчилгааны материалаа
сонгуулийн хороодод хүргүүлэх

Сонгогчдод
тараагдсан нийт сурталчилгааны материалаас тус бүр нэг хувийг нам, эвсэл, бие
даан нэр дэвшигч нь аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс
хоёр хоногийн өмнө хүргүүлж
бүртгүүлнэ.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2012.11.19

38

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн
сурталчилгааг
санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг)

2012.11.20-ны 00:00 цагаас өмнө

39

Зөөврийн
битүүмжилсэн хайрцагаар санал авах

Сонгогчийн саналыг зөөврийн
битүүмжилсэн
саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна.

(Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг)

2012.11.20

40

Сонгуулийн дүнг гаргаж аймаг, сум, дүүргийн
Хуралд өргөн мэдүүлэх, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд мэдээлэх

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан
хуралдаанаараа хэлэлцэж,
Хурлын
т
өлөөлөгчөөр
сонгогдсонд тооцогдсон
нэр
дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн б
үрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх
тухай шийдвэрийн т
өсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн
мэд
үүлж,
энэ тухай Сонгуулийн ер
өнхий хороо болон нийтэд долоо
хоногийн дотор
мэдээлнэ.

(Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсэг)

2012.11.26-ны
дотор

2012.11.28-ны
дотор

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж