Бие даагч гишүүд “Петро чайна”-г зорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Бие даагч гишүүд “Петро чайна”-г зорьжээ

Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Х.Болорчулуун гишүүн болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Хэрлэн сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн байна. Уулзалтаар төр, засгийн бодлого хийгээд УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, байр суурийг мэдээлж, иргэдийн санал хүсэлтийг сонсчээ. Уулзалтын дараа гишүүд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцахаар Матад сумыг зорьжээ. Учир нь сар гаруйн өмнө гишүүд тус компанийн монгол ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн ажиллах хоногт зохицуулалт хийхийг шаардсан бичиг хүргүүлсэн аж. Энэ талаар ямар арга хэмжээ авсныг тодруулах зорилготой очиж  байгаа  гэнэ. 

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж