Банк залилсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Банк залилсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Герман улсын  харьяат 16 иргэний мэдээлэл бүхий хуурамч картаар Монголд гүйлгээ хийж, тус улсын иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдсан Ж, Б, Э нарын хэргийг энэ долоо хоногт  УМБГ-аас шалгаж дуусч, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Сэжигтнээр татагдсан Ж,Б,Э нар нь Герман улсын “Wels Fargo” банкны үйлчлүүлэгчдийн цахим картнаас залилангийн аргаар мөнгө авсан хэргээр УМБГ-т шалгуулжээ. Гадны банкны мэдээлэлд цахим картаар дамжуулан халдсан гэм буруу нь шүүхээр  тогтоодвол  тэдэнд  тус бүр 15 жилийн хорих ял оноох юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж