64 жилийн настай машинаар Монгол руу аялна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

64 жилийн настай машинаар Монгол руу аялна

Английн Стратфордын нэгэн гэр бүл, Марк, Шейла хоёр 64 жилийн өмнө үйлдвэрлэсэн өвгөн машинаа унаад адал явдалт аялалд гарахаар зэхэж байна. Англиас гараагаа эхлээд Европыг хөндлөн туулаад, Москвагаар дайран, Монголын зүүн хилээр орж ирээд, Улаанбаатарт үдлээд мордоно. Хятад, Лаос, Малайз, Сингапурт мөн очно.


1947 оны “MG TC” машинаа тэд гурван жилийн өмнө худалдаж авчээ. Одоо Марк өдөр шөнөгүй машинаа засаж, урт аялалд бэлэн болгохоор яарч байна. Тэд ер нь хуучны машинаар хол замд аялах дуртай улс. Гурван жилийн өмнө тэд 1952 оны “Моррис Минор”-оор Кайр хүртэл аялж байсан. “Хуучны машинууд маш энгийн. Эвдэрсэн ч засахад хялбар байдаг” хэмээн Марк өгүүлэв. Тэд ирэх тавдугаар сард шинэ адал явдалдаа гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж