Хар шоколад зүрхэнд тустай

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хар шоколад зүрхэнд тустай

Цэвэр хар шоколад цусны даралтыг бууруулж, цусан дахь холестролын хэмжээг багасган, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх сайн талтайг шинэхэн судалгаа нотоллоо. Гэхдээ найрлагандаа чихэр агуулаагүй хар шоколад. Какао цуснаас муу холестролыг хөөж, сайн холестролыг ихэсгэдэг байна.


Эрдэмтэд 2575 хүн дээр хийсэн 21 удаагийн туршилтын үр дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн бөгөөд уржигдар Атланта хотод байх Америкийн зүрх судлалын нийгэмлэгт танилцуулжээ. Хэдийгээр хар шоколадын үзүүлж буй гайхамшигт үр нөлөөг ноттой баталсан ч какао хэрхэн ийм нөлөө үзүүлж байгааг нарийн тодорхойлж амжаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж