Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Жингээ хасахын тулд

Илүүдэл жингээ хаяхаар шийдсэн хүмүүс ихэнхдээ эм ууж, фитнесст явж, дасгал хөдөлгөөн эрчимтэй хийж эхэлдэг. Мэдээж энэ бүгд үр нөлөөтэй. Гэхдээ хамгийн эхлээд стрессээ багасгаж, бас шөнө унтах цагаа ихэсгэх нь дасгалаас дутахгүй үр дүнтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Үүнийг Польшийн Эрүүл мэндийн төвөөс сануулж байна. Хэрвээ стрессээсээ салж, хангалттай нойр авахгүй бол хэчнээн дасгал хийсэн ч үр дүн багатай байх болно.


Эрдэмтдийн судалгаа хоногт найман цаг унтдаг хүн зургаан цаг унтдаг хүнээс жингээ харьцангуй хурдан хаяж байгааг нотолсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж