Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын намрын чуулганы нээлтийг өнөөдөр 10.00 цагаас хийх байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байснаас арваад минут хоцорч эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцож байна.

Чуулганы нээлтэд нийт 71 гишүүнээс 54 нь ирж 76,1 хувийн ирцтэй байлаа. Гишүүдээс тав нь гадаадад, тав нь орон нутагт ажиллаж байгаа ажээ.

Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж байна. Энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхгүй юм байна.  Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа үг хэлдэг учраас үг хэлэх хэлэхгүй нь Ерөнхийлөгчийн эрх байдаг.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж