
Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-д өчигдөр зам тээврийн ослын дуудлага нэг, гал түймрийн таван дуудлага хүлээн авчээ. Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Мянганы зам”-ын уулзвар дээр зам тээврийн осол болж хүн машинд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 20.09 цагт хүлээн авч “Маз” загварын ачааны автомашин “Камаз” загварын ачааны машинтай мөргөлдөж, “Маз” загварын автомашины жолооч 26 настай эрэгтэй А бүхээгтээ хавчуулагдсан байсныг гарган дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмнэлэгт шилжүүлэн өгчээ. Гал түймрийн аюулаас иргэдийн 85 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.