Японд “Желават” хар салхи болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Японд “Желават” хар салхи болжээ

Өчигдөр Японы Окинава арлыг “Желават” хар салхи ниргэснээс  50 хүн гэмтэж бэртэн, 271400 айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Одоогийн байдлаар энэхүү хар салхины улмаас Окинава арал хэр хамжээний хохирол амссан талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм байна.  Японы байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэнээр Японы Окинава арлыг ниргэсэн энэхүү хүчтэй хар салхи өнөөдөр Японы Кюсю нутгийн зүүн хэсгийн ихэнхи арлуудыг дайрах юм байна.  Түүнчлэн уг хар салхи “Желават” хар салхи Японоос гадна Тайваныг ч дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.  Энэхүү хар салхи нь 165 км/цагийн хурдтай байсан бөгөөд НАСА-гийн мэдэгдсэнээр гурван хуй салхийг нэгтгэсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж