Монголын үнэт эдлэлийн салбар анхаарал татлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Монголын үнэт эдлэлийн салбар анхаарал татлаа

Монгол Италийн эдийн засгийн форум  өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Эл форумд Италийн эдийн засгийн  хөгжлийн яамны  гадаад худалдааны дэд сайд ноён Адольфо Русо, МҮХАҮТ-ын  дарга С.Дэмбэрэл, Хятад улсад суугаа Италийн элчин хатагтай Н.Е Рикардо Сесса болон 100 орчим төлөөлөгч оролцсон юм. Түүнчлэн  форумд БНХАУ-ын Бээжин хот дахь Италийн элчин сайдын яам, Милан хотын  Худалдаа аж үйлдвэрийн танхим, Итали Монголын бизнесийн  зөвлөл, Монгол Улсын гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм. Мөн энэ үеэр  банк санхүү, даатгал, оёмол сүлжмэл, эрчим хүч, арьс шир боловсруулах, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудын  төлөөлөгчид Монголын компаниудтай ганцаарчилсан уулзалт  хийх сонирхолтой байгаа илэрхийлж байсан. “Энэхүү  форум маань соёл урлаг, боловсрол, эдийн засаг гэх мэт өргөн хүрээг хамарсан арга хэмжээ боллоо. Мөн бид дэд бүтцийн салбарт Монголын аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллахад бүхэн бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Түүнчлэн  Монголын үнэт эдлэлийн салбар  анхаарал татаж байна” хэмээн  Итали монголын худалдааны танхимын тэргүүн  DR Michele de Casperis  ярилаа. Дашрамд сонирхуулахад, жил болгон Италийн өдрүүдийг Монголд, Монголын өдрүүдийг Италид хийхээр болсон.

 Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж