Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Испанид үер болжээ

Өчигдөр өглөөнөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Испанийн өмнөд хэсгийн нутагт  үер болсон байна. Үерийн улмаас  долоон хүн нас барсны хоёр нь бага насны хүүхэд байжээ. Хүчтэй ус автомашинуудыг хөмрөн, барилга байшингуудыг эвдлэн сүйтгэсэн байна. Үерийн гамшигт Испанийн Малага, Альмерия, Мурсия зэрэг хотууд хамгийн ихээр өртсөн тул эдгээр хотын зам гүүрүүдийг хааж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн цаг уурын газрын мэдээлснээр дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо энэ амралтын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж