Испани, Грек хэмнэлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Испани, Грек хэмнэлт хийнэ

Испани, Грекийн Засгийн газрууд хатуу хэмнэлтийн багц арга хэмжээгээ дотооддоо тохиолцсон байна. Испани ойролцоогоор 40 тэрбум евроны хэмнэлт хийх бол Грекийн хувьд 11,5 тэрбум евро хэмнэхээр зарчмын хувьд зөвшилцөж чадсан байна.

Олон улсын зээлдүүлэгч нарын шахалтаар улсын санхүүгийн асуудлаа бэхжүүлэхийн тулд хатуу хэмнэлтийн арга хэмжээ авахаар Испани, Грек хоёр улсад хатуу хэмнэлтийн багц арга хэмжээ авах талаар өнгөрсөн  пүрэв гаригт тохиролцоо хийжээ.  Испани 40 тэрбум еврогийн хэмнэлт хийхээс гадна төсвийн хяналтын бие даасан байгууллага бий болгох ажээ. Авч буй арга хэмжээнийхээ талаар Испанийн ерөнхий сайдын орлогч Сорайя Саенс де Сантамария тэмдэглэхдээ “Энэ төсөв нь хямралаас гарахын тулд хийгдэж байгаа ажил” гэж онцолсон байв. Мөн тэрээр зарлагаа бууруулахад чиглэгдсэн харин орлогын талаар өсгөөгүй төсөв гэдгийг тэмдэглэжээ. Тухайлбал, эрүүл мэндийн зардлыг долоон тэрбумаар бууруулна гэж тэр хэлэв. Төрийн албан хаагчдын цалинг гурав дахь жилдээ испаничууд нэмэгдүүлэхгүй гэнэ. Нэмүү өртгийн татварыг дахин нэмснээр Мадрид нэмэлт орлого оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ шинэ төсөвт тэтгэвэр ба оюутны цалинг нэмэгдүүлэх гэнэ. Эдгээр хэмнэлтээр Испани өрийн хэмжээгээ энэ жилд 6,9 тэрбум, ирэх жилд 4,5 тэрбум еврогоор тус тус багасгах ажээ. Мөн энэ үеэр Грекийн эрх баригч намуудын эвсэл олон долоо хоног үргэлжилсэн нэлээд хурц маргааны явцад 11,5 тэрбум евроны хэмнэлт хийх зарчмын зөвшөлцөлд хүрсэн байна. Грекийн Сангийн сайд Яннис Стурнарас  мэдэгдэхдээ энэ тохиролцоо нь олон улсын зээлдэгч нартай хийх уулзалтад өөрийн орны байр суурийг бэхжүүлнэ гэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж